Нийгмийн салбарын байгууллагуудын төлөөлөлүүд уулзаж санал хүсэлтээ хуваалцлаа
Аймгийн засаг даргын орлогч Ч.Уранчимэг энэ өдөр Нийгмийн салбарын байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа. Нийгмийн салбар нь томоохон салбарт тооцогддог учир тулгамддаг олон асуудал байдгаас гадна энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд ч хийгдсээр байгааг онцоллоо. Тэгвэл тус салбарт ажиллаж байгаа ажилчин, албан хаагчдын санал хүсэлтийг сонсох уулзалтыг зохион байгуулснаар нэгдсэн дүгнэлтэнд хүрч, цаашдын хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулахад дөхөм болно гэж үзэж байна. Ховд аймгийн тухайд нийгмийн салбарын төрийн хувийн хэвшлийн 40 гаруй байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Нийгмийн салбарын үндсэн төлөвлөгөөт ажлууд үр дүнтэй хийгдэж байгааг онцолж байна. Мөн төлөвлөгөөт ажлаас гадна хүүхэд багачуудын аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, сурч боловсрох таатай орчноор хангах зэрэг асуудлыг анхааран ажиллаж байна гэлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийгмийн салбарт олон ажлууд хийгдэж эхэлсэн байна. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт томоохон бүтээн байгууллатын ажлууд өрнөж, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, соёлын төвийн барилгууд гээд томоохон бүтээн байгуулалтууд өрнөж эхэлжээ. Хамгийн гол нь энэ салбарт ажиллаж байгаа ажилчин албан хаагчид, дотоод үйл ажиллагаагаа сайжруулах, хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх, төрийн үйлчилгээг ард иргэдэд чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэх, зөв хандлагыг бий болгох, ард иргэдтэй зөв боловсон харьцах гээд хандлагаа сайжруулах нь чухал гэж үзэж байна. Энэ удаагийн уулзалтаар нийгмийн салбар байгууллагуудын зүгээс хоггүй Ховдод амьдрах анхны уриалгыг гаргалаа.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)