Залуусын гарааны бизнесийн төслийн шалгаруулалтанд 2 төсөл дэмжигдэж батламжаа гардан авлаа
Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих сургалтыг 2 өдрийн турш зохион байгуулж сургалтын төгсгөлд шинэ санаа бүхий 2 төслийг шалгаруулж гарааны бизнесээ эхлүүлэх 10 сая төгрөгийн батламжыг гардуулан өглөө. Төслийн шалгаруулалт 3 үе шаттай явагдаж 2 төсөл дэмжигдэж санхүүжилтээ авах эрх нь ийнхүү үүсч байна. Орон нутагтаа үйлдвэр бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх бодит төслийг эхлүүлж байгаа залуучуудын тухайд батламжаа гардан авсандаа баяртай байна. Энэ удаагийн төсөлд Алагтолгой багийн иргэн Л.Лагнаадоржийн ингэн сүү төсөл, Бичигт багийн иргэн Б.Батбаатарын гоёлын чулуун хийц төсөл тус тус шалгарлаа.
Залуучуудын тухайд ихэнхи нь барьцаа хөрөнгө шаардсан өндөр хүүтэй зээлийг банкнаас авч бизнесээ эрхэлдэг нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсаар ирсэн байна. Уг төсөл нь ямар ч хүүгүй гэдгээрээ онцлог юм. Залуус цаашид бизнесээ илүү өргөжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)