Баруун бүсийн сантехникчдийн сургалт болж байна
Бага оврын зуухтай ажиллаж, галлагаа хийдэг хүмүүсийн 70-80 хувь нь мэргэжлийн бус байдаг гэнэ. Үүнээс үүдэлтэй ослууд гарч эдийн засаг, эрүүл мэнд, амь насаараа хохирох асуудал гарсаар байдаг байна. Ялангуяа халаалтын горим алдагдах, засвар үйлчилгээг мэргэжлийн түвшинд цаг тухайн үед нь хийгээгүй гэх мэт нийтлэг зөрчлөөс зуухны ажиллагаа доголдоход хүрдэг гэлээ. Тэгвэл энэ сургалтыг зохион байгуулснаар тэдний мэдлэг урч чадвар, харилцаа хандлага дээшилж, бие биенээсээ туршлага солилцохын зэрэгцээ мэргэжлийн зэргээ ахиулахаас гадна мэргэжлийн үнэмлэхтэй болох юм. Ховд аймгийн тухайд төвлөрсөн 2 дулааны станцтай. Төр хувийн хэвшлийн нийт 49 байгууллага, аж ахуйн нэгж бага оврын зуухаар халаалт дулаанаа хангадаг бол эдгээрийн 19-ыг нь төвлөрсөн дулаанд холбож чаджээ.
Сургалт дараах хэд хэдэн чухал сэдвийн хүрээнд 4 өдрийн турш үргэлжлэх юм. Тухайлбал: Сэнс, насос тэдгээрийн шинэлэг зүйлс ашиглалт, бохир ус цэвэрлэгээ, гадна дулаан хангамжийн ерөнхий ойлголт, сүүлийн үеийн халаалтын зуух, түүний угсралтын технологи, тоног төхөөрөмжийн тухай, хөдөлмөр хамгаалал, хог хаягдлын зайлуулалт, боловсруулалт менежмент, хуванцар хоолойн стандарт төрөл, түүний ашиглалт дэвшилтэд технологи гэх мэт томоохон сэдвүүдийг хөндөн харилцан ярилцаж тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонсож байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)