Тахилт багт орчин үеийн стандарт хангасан цэцэрлэгт хүрээлэн ашиглалтанд оржээ
Монгол Улсын ЭМЯ, Ховд аймгийн ЗДТГ, ГХБХБГ-ын захиалгаар Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт баригдсан Цэцэрлэгт хүрээлэн 2019 оны бүтээн байгуулалтын нэгээр нэрлэгджээ. Тусгайлсан хашаа, хайс бүхий тоглоомын талбай, усан оргилуур, амралтын сандал сүүдрэвч, сагс волейболын талбай, дугуйн зам, гүний худаг бүхий цогц байгууламжийг нэг дор бүтээн босгож чадсан байна. 2018 оны 10 дугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2019 оны 7 дугаар сарын 03-нд улсын комисст хүлээлгэн өгчээ.
Нийт 179 сая 405 мянган төгрөг ний санхүүжилтээр хийгдсэн тус бүтээн байгуулалтын гүйцэтгэгч компаниар “Ган бүрэн” ХХК ажилласан байна. Алслагдсан багуудын нэг болох Тахилт багт орчин үеийн стандарт шаардлага хангасан цогц цэцэрлэгт хүрээлэн бий болсноор иргэд олон нийт, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрджээ. Ийнхүү аймгийн Засаг дарга Б. Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг аймаг, орон нутагт улсын болон орон нутгийн төсөв хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц байдалтай танилцаж хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүн, барилгын чанар, стандартыг хангуулан ажиллах, салбарын туршлагатай ажилчдаар дамжуулан зөвлөн туслуулах, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхэд мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)