МУ-д орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсэн хөгжсөний 98 жилийн ой тохиож байна
Монгол улсад орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсэн хөгжсөний 98 жилийн ой, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компани үүсч хөгжсөний 13 жилийн ойн баяр энэ өдөр тохиож байна. Тус баярын хүрээнд Ховд аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-аас ойн баярын хурлыг зохион байгууллаа. Баярын хуралд Монголын цахилгаан холбоо ХХК, Монгол шуудан, Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл зэрэг Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулдаг харилцаа холбооны салбарын хамт олон гээд 40 гаруй хүн оролцлоо.
Харилцаа холбоо, мэдээлэл дамжуулах салбарын түүх Монголчуудтай салшгүй холбоотой хэмээн үзсээр ирсэн. Учир нь Монголын морин өртөө шуудан нь үүсэл хөгжлөөрөө дэлхийн шуудан холбооны түүхэнд анхдагч тэргүүн зэргийн харилцаа холбооны нэгэн төрөлд тооцогддог байна. Монгол Улс дэлхийн асар өргөн уудам нутгийг эзлэн оршиж байсан үед буюу 1228-1241 онд Монголын эзэнт гүрний хаан ширээнд сууж байсан Чингис хааны гуравдугаар хөвгүүн Өгөдэй мэдээлэгч, захирагч нарыг бий болгон, морин өртөө байгуулсан нь шуудан харилцааны хувьд уургын улааг халж, мэдээлэл харилцаа дамжуулах сүлжээг үүсгэн байгуулсан томоохон дэвшил болжээ. Ийнхүү мэдээлэл дамжих арга хэрэгсэл улс орон бүрт өргөн дэлгэрч, техник технологитой хосолсоноор өнөөдрийн мэдээлэл холбооны сүлжээ гэрлийн хурдаар хөгжиж байна.
Энэ үеэр салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийг салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд: Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын тэргүүний ажилтан цол тэмдэгээр С. Амарсанаа, Хүндэт жуух бичгээр Б. Алтаншагай, Мэдээлэл холбоо сүлжээний баярын бичгээр Л. Угтахдорж, Хүндэт холбоочингоор Б. Лхагваа, Холбооны алдар шагналаар Д. Мөнхбат, Байгууллагын шагналаар Ц. Энхтөр, Х. Уранбилэг, Х. Сабиржан, Д. Оюунбилэг, Ц. Мөнхбат, Ж. Алтансүх нар шагнагдлаа. Мөн аймгийн ИТХ-ын өргөмжлөлөөр М. Мөнхбуян, Д.Батцэнгэл, О.Батсүх, н.Баянжаргал нарыг шагнасан юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)