Байшин орон сууцны тооллогын ажил явагдаж байна

  Монгол улс 1960 оноос хойш анх удаа байшин, орон сууцны тооллогыг улсын хэмжээнд явуулж эхэлсэн байдаг.Тэгвэл Ховд аймагт байшин орон сууцны тооллогын ажил эхэлсэн байна. Энэ оны тооллогын ажил 07 дугаар сарын 22-оос 08 дугаар сарын 05 ны өдөр хүртэл үргэлжлэн зохион байгуулагдах юм.Өнөөдрийн байдлаар тооллогын ажил 60 хувьтай явж байна. Энэ удаагийн тооллогын онцлог нь таблет компьютерээр газрын зурагт суурилан явуулж байгаагаараа онцлог ажил болж байна.

Бэлтгэгдсэн тоологч айл өрхөөс мэдээллийг газар дээр нь очиж цуглуулна. Аймгийн хэмжээнд нийт 22772 байшин орон сууц тоологдохоор урьдчилсан бүртгэлд бүртгэгджээ. Амралт зугаалгын цаг давхацсантай холбоотой иргэд гэртээ байхгүй байгаа нь мэдээлэл цуглуулалтанд хүндрэл учирч байгааг холбогдох хүмүүс хэлж байна. Иймд ард иргэд, аж ахуйн нэгжийг улсын тооллогодоо идэвхтэй хамрагдахыг салбар байгууллагаас уриаллаа. Мөн тоологч нарыг ажиллах хугацаанд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй байх үүднээс ард иргэдийг аюулгүй байдлыг хангаж нохойгоо байнга уялагатай байлгахаас гадна мэдээллээ үнэн зөв өгөхийг хүсч байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)