Эрчим хүчний үнэ тариф 24 төгрөгөөр нэмэгдэв

  Эрчим хүчний зохицуулах хорооны 99, 100, 101, 102-р тогтоолуудаар эрчим хүчний үнэ тариф улсын хэмжээнд нийт 24 төгрөгөөр нэмэгджээ. Айл өрхүүдийг 122,68 төгрөг, аж ахуйн нэгжийг 160 төгрөгөөр эрчим хүчээр хангаж түгээн борлуулах юм байна.Цахилгаан эрчим хүчний алдагдал сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болжээ. Энэ нь эрчим хүчний эдийн засагт их хэмжээний хохирлыг бий болгоод байгаа юм. Эрчим хүчний улсын дундаж алдагдал 11,5 тэрбумд хүрч байгаа бол манай аймгийн тухайд жилийн дундаж алдагдал бас л өндөр хэмжээнд хүрч эхэлжээ.

Улсын хэмжээний эрчим хүчний алдаглын тодорхой хувийг улсын төсвөөс татаас хэлбэрээр олгодог хэдий ч өр авлага барагдахгүй хэвээр байгааг салбарынхан онцоллоо.Тиймээс эрчим хүчний алдагдлыг нөхөх бодит өртөгт хүргэх шаардлага бий болсноор эрчим хүчний үнэ тарифийг зохих хэмжээнд нэмэгдүүлэх нь чухал гэсэн бодлогыг салбар яамнаас баримталж байгаа юм байна. Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний 75 хувийг ОХУ, 2 хувийг БНХАУ, 23 хувийг Дөргөний усан цахилгаан станц хангадаг гэж байна. Энэ онд дахин цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдэхгүй харин ирэх оноос бодит үнээ барихын тулд зохих хэмжээнд нэмэх юм байна. Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станц ашиглалтанд орчихвол баруун 5 аймгийг эрчим хүчээр 100 хувь хангахаас гадна илүү гарсан цахилгаан эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлэх бүрэн боломж бүрдэнэ гэж үзэж байна. Энэ нь эдийн засгийн хувьд ч томоохон хувь нэмэр болно гэж тооцоолж байгаа юм байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)