Зөвшөөрөлгүй газарт тасан хашаа, объектийг татан буулгаж эхэллээ

  Ховд аймгийн засаг даргын 2019 оны 08-р сарын 13-ны өдрийн А дроб 519 тоот захирамжийн дагуу Жаргалант сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй, дур мэдэж хашаа, объект барьсан, зөшөөрөгдсөн хэмжээнээс илүү татсан, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг чөлөөлөх ажлыг ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх, Жаргалант сумын ЗД-ын орлогч Ц.Цогтбаяраар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байна.



Энэ ажлын хүрээнд Баатархайрхан багийн иргэн н.Чантуу, н.Надмидцэрэн нарын хашаа, Бичигт багийн иргэн Д.Мягмарцоож, М.Энхамгалан, Н.Хишигжаргал, н.Мөнхтүвшин, Б.Баярмаа нарын хашаа бүхий 16 зөвшөөрөлгүй татсан хашаа, объект, Буянт, Цамбагарав багийн зарим иргэдийн нийт 22840 мк газрыг чөлөөлөх ажлыг удирдан ажиллаж байна.  Дээр дурьдсан нэр бүхий багуудийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй татсан хашаа, объект бүрийг татан буулгах ажлыг 9-р сарын 1-ний дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тиймээс заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцохоос гадна буулгах зардалд гаргасан төлбөр тооцоог давхар хариуцуулах юм байна.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)