Ховд сумын усжуулалтын суваг шуудуу, услалтын шинэ системийн ажлыг улсын комисс хүлээн авлаа
Улсын төсвийн 189 сая төгрөгийн өртөгөөр Ховд суманд баригдсан найман газрын усжуулалтын системийг улсын комиссын ажлын бүрэлдэхүүн энэ өдөр хүлээж авлаа. Улсын комиссын бүрэлдэхүүнд аймгийн ерөнхий архитектор З.Өмиртай, Ховд сумын засаг дарга,Ч.Эрболат, Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн, ХХААГ малын бэлчээр, тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтэн М.Цогт-Эрдэнэ, ХХААГ-ын Газар тариалангийн үйлдвэрлэл, техник технологи хариуцсан мэргэжилтэн Р.Тогтохбаяр, Аймгийн МХГ-ын барилгын техникийн хяналтын улсын байцаагч С.Чанцал, аймгийн МХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ганцоож нар ажиллалаа.
Усжуулалтын суваг шуудуу, услалтын шинэ системийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Завхан аймгийн Тэсийн бүрд ХХК, туслан гүйцэтгэгчээр Ховд аймгийн Оргил-Өндөр ХХК ажилласан байна. 189сая төгрөгийн төсөвтэйгээр 450м3 багтаамжтай усан сан, 2 ус тохируулах барилга, 850 м чулуут бетон суваг хийхээр төлөвлөсөн байсан ч нутгийн иргэдийн санал хүсэлээр нэмж 2 ус гаргуурыг хийжээ.
Бэлтгэсэн: Г. Батчимэг

Сэтгэгдэл ( 0)