УИХ-ын гишүүн С. Бямбацогт “Дулааны бадамлах дөл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

  Ховд аймаг хоёр дахь дулааны станцаа барьж ашиглалтанд оруулснаар аймгийн дулаан халаалтын ачаалал харьцангуй багассан гэж хэлж болно. Гэвч Ховд аймгийн Жаргалант сумын 1739 айл өрх, 102 аж ахуйн нэгж, 22 төсөвт газрын халаалт дулааныг хариуцан ажилладаг Дулааны бадамлах дөл компаний шугам сүлжээ хуучирч муудсан, хэрэглэгчдийн ачаалал нэмэгдсэн зэргээс үүдэн тухайн компаниас халаалт дулаанаар хангагддаг хэрэглэгчдээс гомдол тасрахгүй байсан юм. Дээрх гомдол мэдээлэл дээр үндэслэн эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хорооноос аймаг орон нутаг, дулааны станцад шаардлага хүргүүлж, халаалт дулааныг сайжруулж болох эсэх талаар зөвлөлдсөн байна. Дулааны станцын зүгээс санаачлага гарган станцынхаа төв дамжуулах шугам сүлжээг шинэчлэх төслийг эхлүүлээд байгаа юм. Хүн хүч, мэргэжлийн ур чадвар шаардсан, цаг хугацаатай уралдан хийж гүйцэтгэх энэхүү ажлын явц байдалтай УИХ-ын гишүүн С. Баямбацогт биечлэн танилцлаа.





Ирэх 10 дугаар сарын нэгэн гэхэд хэрэглэгчдийг халаалт дулаанаар хангах ажил жигдрэх ёстой учир засвар шинэчлэлтийн ажлыг уртгасан цагаар хийн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Дулааны бадамлах дөл компаний төв магистрал шугам солих, хуучин шугам сүлжээнүүдийг угааж цэвэрлэх ажил явагдаж байна. Засвар шинэчлэлтийн ажил хийгдэж дууссанаар дулаан халаалт сайжрах, шинээр нэмэгдэх хэрэглэгчдийн ачааллыг 20-30-хувьд хүргэн ажиллах боломж бүрдэнэ гэж компаний зүгээс төлөвлөж байгаагаа хэллээ.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 1)
БАТСҮРЭН

2019 оны 09 сарын 22-нд

ЧАДВАРЛАГ ИТА БАЙХГҮЙ БОЛСОН ГАЗАР БАЙНА ЛЭЭ.ГАЙГҮЙ УЛСУУД НЬ ГАРААД ДУУССАН ХЭМЭЭН МАНАЙ НЭГ ХАМААТНЫ АХ ХЭЛЖ БАЙСАН.ХАА САЙГҮЙ БӨГС ДОЛООГЧ ХОВ ЗӨӨДӨГ ХҮМҮҮСИЙН ХАР ГАЙГААР ХУВИЙН БОЛОН ТӨРИЙН АЛБА ЯВХАА БАЙЖЭЭ.