Манхан сумаас “Эрүүл энх элэг бүтэн гэр бүл” сарын аяныг эхлүүллээ
Элэгний хавдар, хатуурлын гол шалтгаан болсон С.В вирусээс урьдчилан сэргийлэх ,хамгаалах элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж тодорхой үр дүнд хүрээд байгаа билээ. Тэгвэл элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд ховд аймгийн манхан суманд “ЭРҮҮЛ ЭНХ ЭЛЭГ БҮТЭН ГЭР БҮЛ” сарын аяныг эхлүүлж байна. Манхан сум 2535 хүн амтай. Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 1350 хүнийг хамруулж чаджээ. Тэгвэл энэ удаад элэгний B C вирусийн эрт илрүүлэг оношилгоонд сумын иргэдээ 100 хувь харуулах зорилт тавин ажиллаа эхлүүлжээ.
Энэхүү сарын аяныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Онон сан” Дэлхийн эрүүл мэндийн байгууллага , Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Манхан сумын ЗДТГ, Манхан сумын ЭМГ хамтран зохион байгуулж байна. Сарын аяны хүрээнд Элэгний вирус тоолох багаж төхөөрөмжийг авчирсан байна. Мөн элэгний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний талаар орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх зорилгоор сум орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулсан байна. Дээрх сургалтанд Манхан сумын ЭМТ-ийн 3 эмч, мэргэжилтэн оролцсон байна.
“ЭРҮҮЛ ЭНХ ЭЛЭГ БҮТЭН ГЭР БҮЛ” сарын аянаар улсын хэмжээнд үзүүлдэг элэгний эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг орон нутагт үнэ төлбөргүй үзүүлэх болсонд нутгийн иргэд баяртай байлаа. Элэгний эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг Улаанбаатар хотод очиж авдаг байсан. Тэгвэл сарын аян хэрэгжсэнээр орон нутгийн алслагдсан сумын иргэд уг тусламж үйлчилгээг цаг алдалгүй сумаасаа авах болж бүрдээд байгаа юмаа Энэхүү элэгний эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг Ховд аймгийн БОЭТ- д үе шат дараатайгаар хэрэгжүүлэх юм. Ховд аймагт хэрэгжсэн төслийн үр дүнгээс хамааран 21 аймгийн бүх суманд элэгний эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг хүргэх юм. Мөн үзлэгт хамрагдсан иргэдэд элэгний В.С вирус илрээгүй бол дархлаа тогтоох вакцинжуулалт хийх ажээ.
Бэлтгэсэн: Г. Батчимэг

Сэтгэгдэл ( 0)