Улсын их хурлын гишүүн Б. Пүрэвдоржийн ажлын албанаас тойргийнхоо ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

  Жил бүрийг 10 сарын 1ний өдрийг ахмадын баярын болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Улсын их хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийн санаачлагаар гишүүний ажлын алба Сонгогдсон тойргийн Бугат, Хайрхан, Жаргалан, Рашаант багийн ахмадуудыг Төгс төвд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.Энэ үеэр ахмадууд хэлсэн үгэндээ: УИХ-ын гишүүд сонгуулийн маргаашнаас алга болдог, заримдаа сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн үзэгдэж эхэлдэг. Харин Б.Пүрэвдорж гишүүний тухайд тойргийн иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг гишүүдийн нэг төдийгүй олон чухал үр бүтээлтэй ажлуудыг хийж байгаа гэдгийг онцолж байлаа.Тус арга хэмжээнд тойргийн 4 багийн 400 гаруй ахмадуудын төлөөлөл оролцсон байна.







Бэлтгэсэн: Г. Батчимэг
 




Сэтгэгдэл ( 0)