Хоолны давсыг багасгах арга сэдэвт баруун бүсийн аймгуудын тогооч нарын сургалт боллоо

  Баруун бүсийн хүн амын давсны хэрэглээг бууруулах ажлын хүрээнд Баруун бүсийн аймгуудын хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгсдийн давсны зохистой хэрэглээний талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлж, давсгүй хоол хийж сургах зорилгоор сургалтанд хамрагдсан тогооч нарт сургалт явууллаа. ЭМЯ-ны харъяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулж байгаа “Хоолны давсыг багасгах арга сэдэвт баруун бүсийн аймгуудын тогооч нарын сургалтыг Ховд аймгийн ЗДТГ, ЭМГ, Тогооч хоол үйлдвэрлэгчдийн холбоо, Ховд зочид буудлын хамт олон  дэмжин ажиллаж байна.



Энэ удаагийн бүсийн сургалтаар онолын хичээлийг орсоноос гадна практик сургалтыг давхар орж тогооч нарт 5 төрлийн хоол зууш хийх аргыг заасан юм. Үүнд: Бүрж шарсан хаш, броклитой зутан шөл, Далайн загастай шөл, Юуцайтай бөөрөнхий махтай шөл, Жимсний сүмстэй шарвин, Давс багатай тахианы махтай карри, Тунатай шошны салат зэргийг давсгүй хийх аргыг сургалтаар заалаа.





Давсны хоногийн хэрэглээг 5 грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулж, жилдээ бүс нутгийн хэмжээнд 600 мянган хүнийг дээрх өвчнөөс үүдэлтэй нас баралтаас сэргийлэх боломжтойг эрдэмтэн судлаачид тогтоосон байна. Иймээс 2-3 дахин хэтрүүлэн хэрэглэж байгаа давсны хэрэглээгээ бууруулах, давс орлуулагч цагаан гаа, хар перец зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.



Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)