Эмгэг судлалын үндэсний төвөөс “Эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээний давтан сургалт”-ыг зохион байгуулж байна

  МУЗГ-ын 2017 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “ Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-т туссан умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхтэй холбоотой оношлогоо, шинжилгээний чанарыг сайжруулах арга хэмжээний хүрээнд “ Эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээний давтан сургалт”-ыг Эмгэг судлалын үндэсний төв, Ховд аймгийн эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж байна. Сургалтанд Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, сумдын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч, сувилагч нар хамрагдаж байна.



Ховд аймгийн нэмжээгээр нөхөн үржихүйн насны 22 мянган эмэгтэй байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс 30-60 насны 4000 гаруй эмэгтэйчүүд байдаг байна. Эдгээр эмэгтэйчүүдээс 32 хувь нь умайн хүзүүний хорт хавдарын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан мэдээ байна. 2018 оны статистик мэдээллээр Ховд аймаг умайн хүзүүний эрт илрүүлэх шинжилгээг 50 хувьтай хийсэн гэсэн дүн мэдээ гарчээ. Энэ бол хангалтгүй тоо юм. Зорилтот бүлгийн эмэгтэйчүүд 100 хувь умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсанаар тус өвчнөөр өвчлөх, цаашлаад эрүүл мэнд амь насаараа хохирох эрдэл буурна гэж үздэг тиймээс шинжилгээндээ үнэ төлбөргүй хамрагдах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)