“Баруун бүсийн өрсөлдөх чадвар 2019” чуулган болж байна

  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс баруун бүсийн өрсөлдөх чадвар 2019 чуулганыг Ховд аймагт зохион байгуулж байна. Чуулганд Ховд, Завхан,Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн засаг дарга нар, бизнес эрхлэгчид, яам тамгын газрын албаны хүмүүс болон бусад хэлтэс агентлагийн удирдлагууд, холбогдох салбарын мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Чуулганаар Баруун бүс нутгийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй болон төлөвлөгдөж буй төсөл хөтөлбөрүүд, Баруун бүсийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам, аялал жуулчлал ба ногоон хөгжил, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн боломжууд гэх мэт илтгэлүүд тавигдаж харилцан туршлага солилцож байгаа юм.
Уг чуулганыг зохион байгуулснаар баруун бүсийн аймгуудын төлөөллүүд нэг дор цугларч өрсөлдөх чадварын давуу талаа ашиглан хөгжлийн тулгуур салбаруудаа хамтран хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.



Ховд аймгийн тухайд газар тариалангийн салбараа түшиглэж үүнийгээ давуу тал болгон өрсөлдөх чадвараа сайжруулах бүрэн нөөц боломж байгааг аймгийн удирдлагууд энэ үеэр онцолж байлаа. Манай аймгийн тухайд мал аж ахуй, газар тариалангийн салбараа түшиглэн хөгжүүлж, орон нутгийхаа хөрсөнд ургасан үржил шимт хүнсний ногоог эдийн засгийн эргэлтэнд оруулж түүхий эдийг боловсруулах чиглэлээр тодорхой бодлого боловсруулан ажиллаж чадвал бүсийн аймгуудаа тэргүүлэх бүрэн боломжтой юм.
Ер нь бүс нутгийн хөгжлийг тодорхойлох, эдийн засгаараа өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд орон нутгийнхаа давуу талыг боломж болгон ашиглаж, ялангуяа жижиг дунд үлйдвэрлэл эрхлэгчидээ дэмжиж ажиллах нь чухал гэж чуулганд оролцогчид хэлж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)