Халдварт болон халдварт бус өвчлөлийн эрт илрүүлэг, цогц үзлэг, оншилгоог Манхан сумаас эхлүүллээ

  Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөрүүд болон ЭМЯ-ны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд иргэдийн идэвхи оролцоо, эрүүл мэндийн үзлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймагт анх удаа Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, оношлогоог цогц хэлбэрээр зохион байгуулж эхэллээ. Цогц үзлэг ,оншилгооны нээлтийн үйл ажиллагааг Манхан суманд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд 17 сумын эрүүл мэндийн салбар байгууллагын удирдлага, эмч мэргэжилтэн, сумдын Засаг дарга , Сэлэнгэ, Говь-Алтай аймгийн ажлын хэсэг, орон нутгийн иргэд оролцсон юм.




Манхан сум энэ жилийн тухайд эрүүл сум болох зорилт тавьж үе шат дараатайгаар олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Жишээ нь: Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол сарын аяны хүрэнд  элэгний С,В вирусийг тоолох шинжилгээг сумандаа хэрэгжүүлж буй анхдагч сум юм. Тус сум нь 4000 гаруй хүн амтай. Халдварт болон халдварт бус өвчлөлийн цогц илрүүлэг ,оношилгоонд сумын иргэдээ 100 хувь хамруулах  зорилт  тавьж ажиллаж байна гэдгээ ЭМГ-ын эрхлэгч эмч хэлж байсаан.





Алслагдсан сумын иргэд тэр болгон цогц үзлэг оношилгоонд хамрагдаж чаддаггүй. Тэгвэл ЭМЯ, Ховд аймгийн ЭМГ, Манхан сумын ЗДТГ, манхан сумын ЭМТ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа цогц үзлэг оношилгоонд оочер дараалалгүйгээр үзүүлж, анхан шатны тусламж үйлчилгээг авсандаа нутгийн иргэд баяртай байлаа.



Тус суманд ЭМГ, БОЭТ сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 50 гаруй нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаа.Тодруулбал эхо, эмэгтэйчүүд, нүд, шүд, дотор, мэдрэл, мэс засал зэрэг 10 гаруй төрлийн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд Анхан шатны эмчийн үзлэг, оношилгоо, биеийн хэмжилт, гэр сувилгаа хийж, Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаа.



Бэлтгэсэн: Г. Батчимэг




Сэтгэгдэл ( 0)