Томуу, томуу төст өвчний тухай мэдлэг, дадал хандлага үнэлэх судалгааны аргачлал сэдэвт сургалт боллоо
Хүйтний улиралд томуу, томуу төст өвчний тархалт ихэсдэг. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас Жаргалант сумын өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд томуу, томуу төст өвчний тухай мэдлэг олгох, дадал хандлагад судалгаа хийх, энэ талын мэдээллийг хүргэх сургалтыг аймгийн зохион байгууллаа.
Сургалт Томуу томуу төст өвчний мэдлэг хандлагыг үнэлэх, эмч болон иргэдэд энэ төрлийн өвчний тухай мэдлэг мэдээлэл ямар байгааг тандах, урьдчилан сэргийлэх аргачлалыг заах зэрэг олон талын ач холбогдолтойгоор явагдаж байна. Томуу томуу төст өвчний судалгааг 6 аймаг, 8 дүүрэгт явуулахаар сонгон авчээ.
Тухайн судалгааг сонгогдсон аймаг, дүүргийн иргэдээс санамсаргүй түүврийн аргаар ярилцлага, асуумжын хэлбэрээр авна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн мэдлэг оролцоо, хандлага чухал юм.
Энэ ч утгаараа хүйтэн сэрүүний улирал ирсэнтэй холбогдуулан дархлаагаа дэмжих, гарын ариун цэврээ тогтмол сахих, амны хаалтыг зөв хэрэглэж сурах, хувийн ариун цэврээ сахих зэргээр ойр зуурын мэдлэг мэдээлэлтэй байж, өөрийгөө болон гэр бүлийнхнээ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн энэ төрлийн өвчлөлд өртсөн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, эрүүл мэндийн зөвлөгөө авах хэрэгтэй бөгөөд дур мэдэн өөрийгөө эмчлэхгүй байхыг анхааруулж байлаа.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал

Сэтгэгдэл ( 0)