Аймгийн ИТХ-ын Х дугаар хуралдаанаар 9 асуудал хэлэлцэж батлахаар тусгажээ

  Ховд аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан энэ өдөр эхэллээ. Ирцийн хувьд 85,3 хувийн ирцтэйгээр энэ удаагийн хурал хуралдаж байна. Хурлаар 9 асуудал оруулж хэлэлцэн батлахаар тусгасан байна.

Тухайлбал:
- Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай / Аймгийн Сонгуулийн хорооны дарга Л. Батбаяр/
- Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай / Аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди/
- Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны зорилтын тухай. / Аймгийн Засаг дарга Б. Дүгэржав/
- Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны батлагдсан төсвийн хэрэгжилт, 2020 оны төсвийн төслийн тухай / Аймгийн Засаг дарга Б. Дүгэржав/
- Аймгийн 2020 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай / Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Х. Болдбаатар/
- Аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны төлөвлөгөөний төслийн тухай / Аймгийн Засаг дарга Б. Дүгэржав/
- Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ, шинжилгээний хөлсний норматив тогтоох тухай” 8/10 дугаар тогтоол, “Ховд аймгийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж сэтлэх, нөхөн сэргээх ажлын зөвшөөрөл олгох, гүйцэтгэх журам батлах тухай” 8/08 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох тухай. / Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Н. Ганзориг/
- Орон нутгийн татварын хувь хэмжээ тогтоох тухай / Аймгийн Засаг дарга Б. Дүгэржав/
- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай / Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга М. Ганзориг/ нарын нийт 9 илтгэл хэлэлцэж, илтгэл мэдээлэлтэй холбогдуулан асуулт хариулт явагдах зарчмаар хурал үргэлжилж байна.







Хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр сөрөг хүчин болох АН-ын бүлгээс хэлэлцэх 9 асуудал дээр нэмж нэг асуудал / Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг огцруулах асуудал/ оруулж хэлэлцэх санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 2,3-ны өдрүүдэд үргэлжлэн хуралдах юм байна.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)