ИТХ-ын тэргүүлэгчдийн оны анхны хурал хуралдлаа


  Хурлаар 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн дүгнэлтийг дахин хэлэлцэж, 2020 онд хийж хэрэгжүүлэх ажил хөтөлбөртэй танилцан тэргүүлэгчдийн саналыг  тусгах,   уламжлалт баяр ёслолын арга хэмжээний тогтсон товыг гаргах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.  Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 7 үндсэн чиглэлийн дагуу асуудлуудыг эрэмбэлсэн байна. 



  Тухайлбал:
- Орон нутгийн үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох
- Орон нутгийн үндсэн хөрөнгө акталж данснаас хасах зөвшөөрөл олгох
-Аймгийн ИТХ-ын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө танилцуулах
- Цалинг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэх
- Албан тушаалын тодорхойлолтыг баталж цалинг шинэчлэн тогтоох
-Төрийн дээд шагналд тодорхойлж, ерөнхийлөгчийн тамгын газарт өргөн мэдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Энэ онд Ховд аймгийн ИТХ-ын тухайд 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтынхаа бүтээмжийг давуулан биелүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа хурлын үеэр онцолж байлаа.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)