Аймгийн ИТХ-ын даргааар ахлуулсан ажлын хэсэг Дөргөн суманд ажиллалаа
Аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр 01дүгээр сарын 18-ны өдөр Дөргөн суманд ажиллах үеэрээ Дөргөний УЦС, сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсанаас гадна тус сумын Агваш багийн малчин Р.Халтархүү, Р.Цулцаг нарын малчны хотонд очиж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
Мөн энэ үеэр сумын иргэд, хөдөлмөрчид, төрийн албан хаагчдад 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгч, иргэдийн санал сонссон байна. Аймгийн ИТХ-аас 2019 оныг “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх жил” болгон зарлаж багагүй үр дүнд хүрсэн. Харин 2020 оныг “Хүний хөгжлийг дэмжин, бизнес, хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах жил” болгосныг иргэд талархан хүлээн авч байв.
Эх сурвалж: Ховд аймгийн ИТХ
Эх сурвалж: Ховд аймгийн ИТХ
Сэтгэгдэл ( 0)