Аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Мянгад суманд ажиллав


  Аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны ажлын тайланг танилцуулах, сумдын өвөлжилтийн байдалтай танилцах, 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг 01-р сарын 17-ны өдөр Мянгад суманд ажиллаж сумын иргэп хөдөлмөрчид, төрийн албан хаагчдад 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, 2020 онд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хүргэн, иргэд хөдөлмөрчдийн санал сонсон ажилласан байна. Түүнчлэн уулзалтанд оролцсон иргэдэд хандан Ятгах тусам нягтал аяны мэдээллийг хүргэн тус аянд нэгдэхийг уриалсан байна.




  Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Бадамхорлоо болон ажлын хэсгийнхэн Мянгад суманд ажиллах үеэрээ Мянгад сумын Баянхошуу багийн малчин Л.Рэнцэнпүрэвийн малчны хотонд очиж, өвөлжилттэй нь танилцлаа. Мөн сумын сургууль болон бусад байгууллагын өвөлжилтийн байдалтай танилцаж, ажил сайжруулах чиглэлээр үүрэг чиглэл өглөө.
Мянгад сум 944 өрхтэй үүнээс 686 нь малчин өрх байна. Тус суманд энэ өвөл 227525 мал өвөлжиж байна. Бэлчээрийн хангамж хүрэлцээтэй, цас багатай, өвөлжилт өнөтэй байгаа тул малчдын зоо тэнэгэр сайхан өвөлжиж байна. Үүний дараа тус сумын иргэд, хөдөлмөрчид, төрийн албан хаагчдад 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгч, иргэдийн санал сонслоо.
Эх сурвалж: Ховд аймгийн ИТХ

 




Сэтгэгдэл ( 0)