Цэцэг сумын Баян-Овоо багийн Улсын аварга малчин, АИХ-ын депутат Ц.Баттулга “Ховд аймгийн 100 эрхэм” цол тэмдгээ гардан авлаа

  Одоогоос 28 жилийн тэртээд буюу 1992 оны 01-р сарын 13-нд Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй.Уг хуулийг албан ёсоор баталсан АИХ-ын 12 дахь удаагийн чуулганд Ховд аймгаа төлөөлөн оролцсон 18 депутатын төлөөлөл болон орон нутгийнхаа төр захиргааны байгууллагуудад ажиллаж хөдөлмөрлөж байсан ахмадуудыг Шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдөр аймгийн ИТХ-ын ажлын алба хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд олон жилийн хөдөлмөр бүтээлээ зориулан идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан иргэнийг Ховд аймгийн “Зуун эрхэтм”-ийн нэгээр шалгаруулж тэмдэг, батламж мөнгөн шагналаар шагнах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж Шинэ Үндсэн хууль батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Ховд аймгийн Ардын Их Хурлын депутатуудын нэг Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Даваабалд “Ховд аймгийн 100 эрхэм” цол тэмдэг гардуулан өгч байсан юм. Тэгвэл Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 01 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Цэцэг суманд ажиллах үеэрээ Цэцэг сумын Баян-Овоо багийн Улсын аварга малчин Ардын Их Хурлын депутат Ц.Баттулга гуайд Шинэ Үндсэн хууль батлахад үнэтэй хувь нэмэр оруулсаныг нь үнэлж “Ховд аймгийн 100 эрхэм” цол тэмдгийг гардуулан өглөө.
Эх сурвалж: Ховд аймгийн ИТХ




Сэтгэгдэл ( 0)