ЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай уулзлаа
Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, эмийн сангийн үйлчилгээ эрхлэгчид, эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөллүүдэд Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/19 тоот албан даалгавар, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн хүрээнд “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах” үйл ажиллагааны төлөвлөгөөг хүргэн ажиллаа.
Энэ хүрээнд эмийн сангийн үйлчилгээ эрхлэгчид, эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөлүүдэд хандан амны хаалт / маск/, гар ариутгагч бодисын үнийг тогтворотой байлгах, нөөц бүрдүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг мэдэгдсэн байна. Учир нь эмийн сангуудаар зарагдаж байгаа нэг удаагийн амны хаалт, цэнхэр спиртийн нөөц багассан тул яралтай нөөц бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн иргэд олон нийтийн дунд нэг удаагийн амны хаалтны үнэ нэмэгдэж байна гэх мэдээлэл гараад байгаа учир эрсдэлт нөхцөл байдлын үед хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагааг ямарваа нэг бизнесс ашиг сонирхолын үүднээс харахгүйгээр үндсэн чиг үүрийнхээ хүрээнд хариуцлагаа ухамсарлан ажиллах хэрэгтэйг зөвөллөө. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тухайд эрсдэлийн үнэлгээ гаргаж, өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллахаас гадна, БОЭТ-ийн яаралтай тусламжийн 103-д мэдээгээ цаг тутамд ирүүлэн нэгтгэх хэрэгтэйг санууллаа.
Эрүүл мэндийн газраас хлорын шохой 250 кг, жавелион 10 кг, автомакс 5 ширхэг бүхий 1,682,800 төгрөгийн хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн нөөцийг бүрдүүлэн ажилласан байна. Цаашид 3,806,011 төгрөгний хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис нэмж авахаар шийдвэрлээд байгаагаа мэдэгдлээ. Дэлхийн 30 гаруй оронд тархаад байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага болох Ховд телевиз, Newkhovd.mn сайт, Khovdnews.mn сайтуудаар дамжуулан олон нийтэд хүргэн ажиллаж байгааг албаны зүгээс онцлоод гадуур ам дамжин яригдаж байгаа худал хуурамч мэдээлэлд автаж нийгмийг айдас түгшүүрт автуулахгүй байхыг иргэд олон нийтэд мэдээлэх хэрэгтэйг дурдлаа. Хэрэв баталгаагүй, эх сурвалжгүй хуурамч мэдээлэл олон нийтийн дунд тараавал зөрчлийн хуулиар шийтгүүлэхийг энэ дашрамд сануулсан байна. Тиймээс зөвхөн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, МУ-ын Эрүүл мэндийн яамнаас гаргасан албаны эх сурвалжийн бодит мэдээ мэдээлэлд анхаарч, санал зөвлөмжийг хэрэгжүүлэн хамтран ажиллахыг иргэд олон нийтэд хандан мэдэгдлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)