Эрүүл мэндийн газар эмийн сангуудтай хариуцлагын гэрээ байгууллаа
Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн аймгийн Эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн сангийн төлөөллүүдтэй уулзаж, шинэ коронавирусын цаг үеийн мэдээллийг хүргэж, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэн, санал бодлоо хуваалцлаа. Уулзалтын үеэр Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.мягмарсүрэн Эм ханган нийлүүлэх байгууллага , Эмийн сангуудын төлөөллүүдэд эм эмнэлгийн хэрэгсэл, нэг удаагийн маск , халдваргүйтэлийн бодисын нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх, Шинэ коронавирусын халдварын цаг үеийн мэдээллийг тухай бүрд авч, ард иргэд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж сурталчилгаа хийх , Халдваргүйтгэлийн бодисын үнийг нэмэгдүүлэхгүй хуучин үнээр зарах зэрэг хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн юмаа.
Мөн энэ үеэр Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан Ховд аймгийн Жаргалант сумын төвд үйл ажиллагаа явуулж буй Эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн сангийн дарга эрхлэгч нартай цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээг байгуулснаар хамтын ажиллагаа сайжирч, шинэ Коронавирусаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийн бэлэн байдлын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээс гадна иргэд олон нийтэд үнийн нэмэгдэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвартгүйтгэлийн бодисыг тасралтгүй хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Бэлтгэсэн: Г. Батчимэг

Сэтгэгдэл ( 0)