Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагаас зорилтот өрхөд урьдчилан сэргийлэх багц үнэгүй өглөө

  Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын нөөцийг хангах, иргэдийг эм, эмнэлгийн хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисоор хангахад хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллах хүрээнд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа 16 хувийн хэвшлийн эмийн сан, 5 эм ханган нийлүүлэх байгууллагын удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ”-г байгуулсан билээ. Тэгвэл Хариуцлагын гэрээний хүрээнд тусгагдсан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмзэг бүлгийн иргэд, эмч мэргэжилтнүүдэд биеийн дархлаа сэргээх витамин, эм, эмнэлгийн хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх заалтын дагуу урьдчилан сэргийлэх багцыг өрхүүдэд өгч байна.



Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн төвийн эм ханган нийлүүлэх байгууллагууд нэгдэж, урьдчилан сэргийлэх багцыг бэлдээд байна. Тэгвэл өнөөдөр Маралжин, Ачит алтан хундага, Алтангагнуур, Хишигбүрэн, Ховд Монос эмийн сангуудын зүгээс харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдээс зорилтот айл өрхийн судалгааг авч, эдгээр айл өрх болон эмийн сангаар үйлчлүүлж буй иргэд, зарим өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчдад шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх багцийг үнэгүй өглөө.
Урьдчилан сэргийлэх багцад Амны хаалт, амин дэмийн багц, гар ариутгагч гель, халдваргүйжүүлэх уусмал, зэргийг нэг багц болгон 10-20 айл өрхөд өгч байна. Өнөөдрийн байдлаар 60 гаруй айл өрх, 10 гаруй эмч эмнэлгийн ажилчдад 6000-16000 төгрөгийн үнийн дүн бүхий урьдчилан сэргийлэх багцийг хүлээлгэн өгөөд байна.



Дээрх үйл ажиллагаа үргэлжлэн явагдах бөгөөд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа бүх эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагууд энэ ажлыг дэмжин оролцоно гэдгийг аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)