1998 оны төгсөгчид 6 сая төгрөгний техник, хувцас хэрэглэл хандивлалаа
1998 онд Ховд аймгийн ЕБС-ийг төгссөн нийт төгсөгчдийн зүгээс Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт Коронавирусийн халдварын болзошгүй эрсдэл, тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих, эмнэлгийн ажилчдад нэн шаардлагатай байгаа эд материалаар туслалцаа үзүүллээ. Тус аянд 1998 оны төгсөгчдөөс 110 гаруй хүн нэгдэн тав хоногийн дотор 6,000,000 төгрөгийг цуглуулж чадсан байна.
Хандивын аянаар цугларсан мөнгөөрөө И95 төрлийн маск 100ш, Комбинзон 76ш, 250 мл хэмжээтэй гар ариутгагч бодис 30ш, Жавелион15 сав, духны халуун хэмжигч багаж 22ш, энгийн нэг удаагийн маск 600ш, хамгаалалтын нүдний шил 200ш, богино долгионы станц 4ш, хормогч 100ш, нүүрний хамгаалалт 200 ширхэгийг тус тус хандивласан байна. Ховд аймгийн ЭМ-ийн салбарт нийт 1320 гаруй хүн ажилладаг байна. ЭМГ-ын зүгээс сайн үйлсийн аян өрнүүлж эдийн засгийн болоод хүн хүчний хэрэгцээтэй байгаа энэ үед туслалцаа үзүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.
Хүнд хэцүү цаг үе, цар тахлын аюул үүд тогшоод эхэлсэн энэ үед хүн бүр хариуцлагатай байж, нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу өөрийгөө болоод өрөөлийн амь нас, аюулгүй байдлын төлөө нэгдэх цаг ирсэн гэдгийг төгсөгчдийн зүгээс хэлж байсан төдийгүй үе үеийн төгсөгчдөө хандив өгөх аянд нэгдэхийг уриалсан юм.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал

Сэтгэгдэл ( 0)