Жаргалант сумын онцгой комисс хуралдлаа
Коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ,бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор Жаргалант сумын онцгой комисс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 80 хувийн ирцтэйгээр хуралдлаа . Хурлаар Жаргалант сумын онцгой комиссоос гаргасан үүрэг чиглэлийн дагуу Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэн хийж хэрэгжүүлж буй ажлууд , 2020 оны 03 дугаар сарын 30- нд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан
- ЕБ-ын 7 сургууль, 16 цэцэрлэгийн эрсдэлийг тооцож, ариутгал халдваргүйтгэл хийх
- Аюулгүй нөөц бүрдүүлэх
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үнийн хөөрөгдөлд оруулахгүй байх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллах
- Жаргалант сумын нутаг дэвсгэрт харьяалалтай айл өрх, аж ахуй нэгжүүдийн орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх зэрэг 4 асуудлыг хэлэлцэж ,хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Жаргалант сумын онцгой комиссын хурлаар гаргасан дээрх шийдвэрүүдийг холбогдох албан байгууллагуудад хүргүүлэн ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо. Мөн сургууль цэцэрлэгүүд ариутгал халдваргүйтгэлийг хийхдээ мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийн дагуу дотоод нөөц боломжоо ашиглах ариутгал халдваргүйтгэл хийхийг сургууль цэцэрлэгийн эрхлэгчдэд үүрэг болгосон юм.
Бэлтгэсэн: Г. Батчимэг
Сэтгэгдэл ( 0)