Баруун бүсэд аймгаа төлөөлөн өрсөлдөх шилдэг тэргүүний сумаар Булган сумыг нэр дэвшүүлэн баталлаа


  Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаан 90,9 хувийн ирцтэй явагдаж нийт 5 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тухайлбал:
- Ховд аймгийн Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийг Омбоогийн Батсүхийн нэрэмжит болгох
- Ховд аймгийн Дуут сумын Соёлын төвийг Ховд аймгийн Дуут сумын уугуул , урианхайн их найрагч хэмээн алдаршсан Монголын зохиолчдын нэгдсэн эвлэлийн гишүүн, Болор цомын эзэн яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын нэрэмжит болгох
- Тагнуулын газар үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Ховд аймаг дахь тагнуулын газрыг Цэгмэдийн Төмөр-Очирын нэрэмжит болгох
- Хоёр жилд нэг удаа тодруулдаг улсын тэргүүний сум шалгаруулах болзолт уралдааны шалгуур хангасан Ховд аймгийн Булган сумын танилцуулга үзэж санал солилцох
- Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагналд нэр дэвшигчдийн тодорхойлолт мэдээлэлтэй танилцаж шаардлага хангасан материалуудыг өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.







  Энэ удаагийн тэргүүлэгчдийн хуралдаанаар Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг Ховд аймгийн Булган сум хангасан гэж үзээд Ховд аймгийг төлөөлж баруун 5-н аймагтай өрсөлдөх шилдэг тэргүүний сумаар Булган сумыг нэр дэвшүүлж байгааг албан ёсоор баталлаа.
Бэлтгэсэн: Г. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)