Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нартай гэрээ байгуулав

  Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд "Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэнэ" гэж заасан байдаг. Үүний дагуу энэ оны 03-р сарын 30-ны өдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нар Жаргалант сумын “Баатархайрхан”, “Бугат”, “Буянт”, “Жаргалан”, “Рашаант” ӨЭМТ-үүд, Булган сумын “Булган” Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нартай 2020 оны гүйцэтгэлийн гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурлаа.





Энэ үеэр Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2019 оны гэрээний үр дүнгийн талаар санал солилцож цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.





Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг анхан шатны нэгж болох Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй эмч нарыг мэргэжил, мэдлэгээ ахиулан, мэргэшин суралцахад нь анхааран ажиллаж байна. Үүний үр дүнд өнгөрсөн 2019 онд Бугат өрхийн эрүүл мэндийн төвийг шинэ байртай болгосон бол энэ онд Буянт өрхийн эрүүл мэндийн төвийг байртай болгох зорилт тавин ажиллаж байна. Мөн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудалд анхаарна хэмээн аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлсэн үгэндээ онцоллоо.
Эх сурвалж:khovdnews.mn




Сэтгэгдэл ( 0)