Нүүрс тээвэрлэлтийн бэлэн байдлыг шалгалаа

  Монгол улсын Зам тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг болон Аймгийн Оцгой комиссын ажлын хэсгүүд 2020 оны 04 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд МоЭнКо ХХК-ий нүүрс экспортлох, Эй-Эл-Жи-Ти ХХК-ийн төмрийн хүдэр экспортлох үйл ажиллагаанд “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангаж буй байдалд хамтарсан хяналт шалгалтыг хийлээ.





Ажлын хэсгээс тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах холбогдох саналыг аймгийн Онцгой комисс, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч ААН, холбогдох мэргэжлийн байгууллагуудад гаргаж ажиллалаа.

Эх сурвалж: Ховд аймгийн МХГ




Сэтгэгдэл ( 0)