МоЭнКо ХХК 2024 онд Ховд аймгийн ОНХС-д 7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
МоЭнКо ХХК байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёл, спорт, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл инноваци, байгаль орчин, аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих чиглэлийн төсөл хөтөлбөрийг дэмжих зорилгоор экспортолсон нүүрснийхээ тонн тутмаас мөнгөн хандив төвлөрүүлж, Ховд аймаг руу шилжүүлдэг.
Ховд аймаг болон МоЭнКо ХХК-ийн хамтран ажиллах гэрээнд заасны дагуу хандивыг Ховд Хөшөөт Хөгжил санд төвлөрүүлж, Ховд аймгийн ИТХ-аар төсвийг хэлэлцэн баталж ажилладаг байв. 2023 онд Ховд аймгийн ИТХ-ын шийдвэрээр Ховд Хөшөөт Хөгжил санг татан буулгаж МоЭнКо ХХК-иас шилжүүлдэг уг хандивыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх болсон. Ингэснээр хандивыг төсвийн тухай хуулийн дагуу захиран зарцуулж, иргэдээс авсан хүсэлтийг эрэмбэлэн шийдвэрлэх болжээ.
Ховд аймагт уул уурхайн төслийг хэрэгжүүлэгчийн хувиар МоЭнКо ХХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, экспортолсон нүүрснийхээ тонн тутмаас хандив хурамтлуулж, улиралд нэг удаа Ховд аймгийн ОНХС, Дарви сумын ОНХС, Цэцэг сумын ОНХС-ийн данс руу шилжүүлдэг юм. 2024 он гарсанаас хойш гурван удаа дээрх сангууд рүү хандив шилжүүлсэн бөгөөд энэ онд нийт 7 тэрбум төгрөг шилжүүлээд байна.
Сүүлийн найман жилийн хандивыг он оноор нь дурдвал:
- 2017 онд 665,6 сая төгрөг
- 2018 онд 1,6 тэрбум төгрөг
- 2019 онд 2,1 тэрбум төгрөг
- 2020 онд 1,5 тэрбум төгрөг
- 2021 онд 2 тэрбум төгрөг
- 2022 онд 6,2 тэрбум төгрөг
- 2023 онд 7,7 тэрбум төгрөг
- 2024 оны эхний хагас жилд 7 тэрбум шилжүүлээд байна. Ингэснээр Хөшөөт төсөл хэрэгжих явцад Ховд Хөшөөт хөгжил сан болон ОНХС руу МоЭнКо ХХК-иас 30,3 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа юм. Нийт хандивын 70 хувийг Ховд аймаг захиран зарцуулдаг бол 15 хувь нь Дарви, 15 хувь нь Цэцэг сумын засаг захиргааны байгууллагын хэрэгжүүлж буй ажлуудыг санхүүжүүлэхээр олгогддог.
Үүнээс Цэцэг болон Дарви суманд тухайн онуудад олгогдсон хандивыг салгаж харуулвал доорх дүн гарна.
- 2017-89.6 сая
- 2018-210,8 сая
- 2019-321,9 сая
- 2020-219.6 сая
- 2021-312,6 сая
- 2022-935,7 сая
- 2023-1,2 тэрбум
- 2024 эхний хагас жилд - 1,2 тэрбум төгрөг.
Түүнчлэн Хөшөөт төслийг хэрэгжүүлэгч МоЭнКо ХХК бусад хандив тусламжийг ч Ховд аймгийн иргэн, ААН-үүдэд олгосоор ирсэн бөгөөд үүнд 4.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)