ЭМГ-аас хөдөлгөөнт эргүүл гарган эрүүл мэндийн зөвлөмж иргэд олон нийтэд хүргэн ажиллаж байна
СOVID-19 Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор иргэд олон нийтийг сэрэмжлүүлэх, эрүүл мэндийн зөвлөмж мэдээллээр хангах ажлыг ДЭМБ, МУ-ын Эрүүл мэндийн яам, аймгийн ЭМГ-аас тогтмол зохион байгуулж байгаа хэдий ч амны хаалтыг тогтмол хэрэглэх, олон нийтийн газар олноор явах, хувийн ариун цэвэр, гараа тогтмол угаах зэрэг зөвлөмжийн хэрэгжилт суларч байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэх мэдээг эрчимжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудаас үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.
2020 оны 04 дүгээр сарын 10 өдрийн өглөөний 11 цагт өгсөн ЭМЯ-ны мэдээллээр дэлхийн 212 оронд Коронавирусын тохиолдол бүртгэгдэж халдвараар 1 сая 603 мянга 719 хүн өвчилсөн байна. Харин эдгэрэлтийн хувьд 356,655 хүн эдгэж, нас баралт 95722-д хүрчээ. Монгол улсын зөөвөрлөгдсөн тохиолдол 16, эдгэрсэн хүний тоо 4, эмчлүүлж байгаа хүний тоо 12 гэсэн мэдээллийг өгчээ. Эдгээр тоон мэдээлэлээс хархад Коронавирусын тархалт болон нас баралтын тоо буурахгүй байгааг харуулж байна. Тиймээс сонор сэрэмжээ алдахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, мэдээллийг сайтар хэрэгжүүлэн ажиллахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)