Онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд хувийн хэвшлийн эмнэлэгүүдтэй гэрээ байгууллаа
Дэлхий нийтээр тархсан COVID-19 вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор, ХӨСҮТ-ийн эмч нарын зөвлөмжийн дагуу өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга Ч.Уранчимэг, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Мягмарсүрэн нар хувийн хэвшлийн 5 эмнэлэгийн дарга нартай “Шаардлагатай үед эмнэлэгийн тусламж үзүүлэх тухай” гурвалсан гэрээг байгууллаа.
Мөн “Ховд Их Сургууль”, “Хөгжил” политехник коллеж, “Ерөнхий боловсролын 7-р сургууль”-ийн захирлуудтай оюутан, сурагчдын дотуур байрыг ажиглалтад тусгаарлах байрны зорилалтаар ашиглах тухай гэрээг байгуулсан юм. Эдгээр эмнэлэг, сургуулиудтай халдварын болзошгүй эрсдэлийн үед хүний нөөц болон зориулалтын байрны хүрэлцээ дутагдсан тохиолдолд хамтран ажиллахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм.
Бэлтгэсэн: Б. Хишигзаяа
Сэтгэгдэл ( 0)