Ховд аймгийн 56074 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн байна
2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураах үйл ажиллагаа хуулийн хугацаандаа албан ёсоор нээлтээ хийж, сонгогч олон ирэх 4 жил төрийн эрх барих дээд байгууллага, парламентыг бүрдүүлэх сонголтоо хийж эхэллээ. Ховд аймгийн хувьд 91 хэсгийн хороонд 779 төрийн албан хаагч ажиллаж, энэ удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулан ажиллаж байна.
2016 оны УИХ-ын сонгуульд Ховд аймгийн сонгогчдийн тоо 48000 -аар тоологдож байсныг аймгийн сонгуулийн хорооноос мэдээлж байсан. Харин 2020 оны УИХ-ын сонгуульд 56074 сонгогч аймгийн хэмжээгээр саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин Ховд аймгийн төв Жаргалант суманд 21240 хүн сонгогчдийн нэрийн жагсаалтанд бүртгүүлснээр санал өгөх эрхээ баталгаажуулсан байна.
МУЗГ-ын 188 дугаар тогтоолыг нэр дэвшигчид, тэдгээрийн шадар туслахууд, иргэд сонгогчид баримтлан ажиллах учиртай. Уг журмын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлыг аймгийн онцгой комисс хариуцан ажиллаж байна. Сонгуулийн санал авах байр, хэсгийн хороод дээр аймгийн ОБГ, ЭМГ, ЗООНОЗ өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөр хяналт тавин ажиллаж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)