Д. Алимаа: Иргэн бүрийн сонголт мэргэн байг

 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураах үйл ажиллагаа 16-р тойрог буюу Ховд аймагт үргэлжилж байна. Монгол улсын эрх барих төрийн дээд байгууллага парламентыг бүрдүүлэхэд иргэн бүрийн үүрэг оролцоо чухал гэдэг үүднээс сонгогч олон ургах нартай зэрэгцэн сонгуулийн хороодод саналаа өгсөөр байна.

Тэгвэл 16-р тойргоос нэр дэвшигч Д. Алимаа сонгогчийн хувиар Монголчуудын бэлэгшээж ирсэн морин цагт Ховд аймгийн сонгуулийн 16 тойргийн 2-р хэсгийн санал авах байранд саналаа өглөө.

МУ-ын ирэх дөрвөн жилийн нийгэм эдийн засгийн өсөлт улс орны хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд хариуцлагатай энэ цаг үед мэргэн сонголтоо хийж сонгуульдаа идэвхтэй оролцохыг түүний зүгээс уриалж байлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)