Ховд аймгийн нийт сонгогчийн 60,9 хувь нь саналаа өгөөд байна
Төрийн эрх барих дээд байгууллага УИХ –ыг сонгох сонгуульд МУ-ын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж үүргээ ухамсарлан саналаа өгч байгаа иргэд, сонгогчийн ирц 2016 оны УИХ-ын сонгуулийн мөн үетэй харьцуулахад өндөр байгааг албаны эх сурвалж онцолж байна. Орон нутгийн цагаар 16 цагийн үед авсан мэдээллээр Ховд аймгийн нийт сонгогчийн 60,9 хувь нь саналаа өгөөд байна. Ховд аймгийн 16 сумаас хамгийн өндөр ирцтэй сумаар 77,88 хувийн ирцтэйгээр Ховд сум тэргүүлж байгаа бол хамгийн ирц багатай сумаар Жаргалант сум нэрлэгдэж байна.
Ховд аймгийн хэмжээгээр 91 хэсгийн хороонд санал хураалт зохион байгуулан ажиллаж байгаа. Сонгуулийн санал хураалтын явцад иргэдээс зарим гомдол мэдээлэл сонгуулийн хороонд ирүүлснийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа талаар аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Зочин
2020 оны 06 сарын 26-нд
Луйварчид зайлцгаа монголооос зайл