Сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарын сургалт боллоо
2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг манай улс амжилттай зохион байгуулсан. Ингэж хэлэхийн учир дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндхэн нөхцөлд олон нийтийг массаар нь хамруулж улс төрийн сонгууль хийсэн цөөхөн улсын нэгээр манай улс нэрлэгдээд байгаа. Улс төрийн ээлжит сонгуульт ажил хуульд заасан хугацаандаа орон нутгийн сонгуулиар үргэлжлэх гэж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улс даяар зохион байгуулахтай холбогдуулан Ховд аймгийн Сонгуулийн хорооноос “Сумдын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга” нарыг хамруулсан сургалт зохион байгуулаад байна.
Аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар аймгийн сонгуулийн хороог 8 дугаар сарын 4-ны өдөр байгуулсан бол аймгийн сонгуулийн хорооноос 8 дугаар сарын 14-нд сумдын сонгуулийн хороог байгуулсан байдаг. Тэгвэл 8 дугаар сарын 31-ны өдрөөс өмнө сонгуулийн хэсгийн хороог байгуулах учиртай. Ингэснээр нам эвсэл, нэр дэвшигчдийн материал хүлээн авах, нэр дэвшигчдийн үнэмлэх олгох ажлыг зохион байгуулна. Иймд орон нутгийн сонгуулийн зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэн ажилладаг сумдын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарыг чадваржуулан, арга зүйн зөвлөгөө өгөх нь чухал хэмээн үзэж дээрх сургалтыг зохион байгуулаад байгаа юм.
Сургалтаар:
- Сонгуулийн байнгын бус байгууллага, түүний зохион байгуулалт
- Сонгуулийн тойрог, хэсэг, мандатын тоо
- Нам, эвсэл, нэр дэвшигчийн бүртгэл
- Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа
- Сонгогчийн нэрсийн жагсаалт
- Саналын хуудас, түүнийг бэлтгэх, хэвлэх, түгээх
- Санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа, өгөгдөл дамжуулах туршилт
- Санал авах ажиллагаа, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах
- Санал тоолох ажиллагаа, хяналтын тооллого, саналын дүнг нэгтгэх
- Зөрчил маргаан, гомдлыг хянан шийдвэрлэх
- Сонгуулийн төсөв, зарцуулалтын тайлан хүлээн авах
- Ковид-19 цар тахлын үед сонгууль зохион байгуулах зэрэг үндсэн сэдвийн хүрээнд харилцан мэдээлэл солилцож байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)