Мэдээллийн технологийн даамлын сургалт боллоо
Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Ховд аймгийн Сонгуулийн хорооны Мэдээллийн технологийн баг хамтран Сонгуулийн хэсгийн санал авах байранд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагаа явуулах, техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан ажиллах үүрэг бүхий “Мэдээллийн технологийн даамлын сургалт”-ыг энэ сарын 7-8-ний өдрүүдэд амжилттай зохион явууллаа.
Сургалтаар “Сонгуулийн автоматжуулсан систем, түүний эрх зүйн орчин, санал тоолох төхөөрөмжийн ажиллах зарчим, санал хураалтын өдөр болон өгөгдөл дамжуулах туршилтын зааварчилгаа, санал тоолох төхөөрөмжид гардаг зарим асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, журам зэрэг сэдвүүдээр холбогдох салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Харин сургалтын төгсгөлд сургалтанд хамрагдсан аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороодын мэдээллийн технологийн даамлуудаас шалгалт авч, шалгалтад тэнцсэн 17 сумыг төлөөлсөн оролцогч нарт гэрчилгээ гардуулан өглөө.
Бэлтгэсэн: Г. Батчимэг

Сэтгэгдэл ( 0)