Ховд аймгийн ИТХ-ын отгон хуралдаан боллоо
Ховд аймгийн ИТХ-ын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нь аймгийнхаа 17 сум, 91 багийн 25000 өрхийн 87 мянга гаруй иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон ажиллажээ.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өнгөрсөн дөрвөн жилийн бүрэн эрхийнхээ хүрээнд нийтдээ 12 хуралдаан хийж 140 тогтоол гаргасан бол ИТХ-ын тэргүүлэгчид 80 гаруй удаа хуралдаж 700 гаруй тогтоол гаргаж, хэрэгжилтэд хяналт тавин ажилласан байна.
Аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөөх хариуцлагаа ухамсарлан ёс зүйг дээдэлж, сонгогч олныхоо итгэлийг дааж, ард түмнийхээ засаглах эрхийг төлөөлөн хангах нь бүх шатны ИТХ-ын нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэм үүрэг гэсэн байдаг. Тэгвэл Ховд аймгийн 2016-2020 оны ИТХ-д сонгогдсон 41 төлөөлөгч дээрх үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлсэн гэдгийг Хүндэтгэлийн хуралд ирсэн зочид онцолж байлаа.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал

Сэтгэгдэл ( 0)