Монгол улсын Их хурлын дарга Г. Занданшатар Ховд аймагт ажиллаа
Монгол улсын их хурлын дарга Гомбожавын Занданшатар 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймагт ажиллалаа. УИХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсгийг Ховд аймгийн төв талбайд цэргийн хүндэт жагсаал угтан авсан юм.
Үүний дараагаар УИХ-ын дарга Ховд аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт хийж МУЗГ-аас ирэх дөрвөн жил болон Монгол улсын ойрын таван жилийн хөгжлийн хөтөлбөрийг баталсан тухай танилцууллаа. Тус хөтөлбөрийн үндсэн чиглэл нь Монгол улсыг богино хугацаанд эрчимтэй хөгжлийн замд оруулах, нийгэм эдийн засгийг өргөжүүлэх юм. Хөтөлбөрийн хэрэгжилтийг биелүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Хуулийг биелүүлэх хэрэгжилтийг ханган ажиллахад МУЗГ, түүний шат шатны байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн албан хаагчдын оролцоо нэн чухал байгааг УИХ-ын дарга онцолсон юм.
УИХ-ын дарга Г. Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт хэрэгжиж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын үйл явцтай мөн танилцсан юм. УИХ-ын дарга Г. Занданшатар хэлсэн үгэндээ: Ховд аймагт хэрэгжиж буй дээрх төслүүд аймгийн нийгэм, эдийн засгийг өргөжүүлэх маш үр өгөөжтэй ажил болж байгаа төдийгүй бүтээн байгуулалтын ажлын үйл явц сайн байгааг онцлон дурдлаа. Түүнчлэн УИХ-ын даргын ажлын хэсэг Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Төсвийн тухай хууль, шүүхийн тухай хууль зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулах тухай танилцуулж мөн орон нутгийн иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож, санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал

Сэтгэгдэл ( 0)