Аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэх гардууллаа
Аймаг нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу аймгийн ИТХ-ын сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ний өдөр улс даяар нэгэн зэрэг явагдана. Тиймээс Ховд аймгийн сонгуулийн хорооноос аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг албан ёсоор гардуулах үйл ажиллагааг хуулийн хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр зохион байгуулж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардууллаа.
Аймаг нийслэл, сум дүүргийн 2020 оны ИТХ-ын ээлжит сонгуулиар Ховд аймгийн 28 тойргийн 41 суудалд нэр дэвшигчид өрсөлдөнө. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-аас 41, Ардчилсан намаас 41, МАХН-аас 13, Шинэ намаас 5, бие даагч 5 гээд 105 хүн өрсөлдөхөөр үнэмлэхээ гардан авлаа.
Ховд аймгийн сонгогчийн тоо 55,465 бол Жаргалант сум 20 мянга 13 сонгогчтой гэсэн бүртгэл судалгааг гаргажээ. Сонгуулийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид аймаг сумын ИТХ-ын сонгуульд нэрээ давхар дэвшүүлж болох бөгөөд харин хоёр намаас аймаг сумын сонгуульд нэгэн зэрэг нэрээ дэвшүүлж болохгүй гэх заалт тусгагдсанаараа онцлог сонгууль болж байна. Нэг намаас аймаг сумын сонгуульд нэгэн зэрэг нэрээ дэвшүүлж байгаа хэд хэдэн нэр дэвшигчид байгааг сонгуулийн хорооноос мэдэгдсэн юм.
Энэ удаагийн ИТХ-ын ээлжит сонгуульд 26 эмэгтэй нэр дэвшигчид өрсөлдөхөөр үнэмлэхээ гардан авлаа. Эдгээр эмэгтэй нэр дэвшигчдээс 9 эмэгтэй аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдох юм байна. Ийнхүү Ховд аймгийн сонгуулийн хорооноос нэр дэвшигч нам, нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулан өгснөөр орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 9 дүгээр сарын 30-ний өдрөөс эхэлж байна. Энэ хугацаанд нэр дэвшигчид тойрогтоо ажиллаж иргэд олон нийтэд мөрийн хөтөлбөр, танилцуулгаа хийн ажиллах юм. Сонгуулийн сурталчилгааны хаалт 2020 оны 10 дугаар сарын 13-ний шөнийн 24: 00 цагт хуулийн хугацаанд дуусгавар болно.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)