Ховд аймгийн ИТХ-ын даргаар Г.Пүрэвганди дахин томилогдлоо

  Энэ өдөр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүн байгуулагдаад байгаа ИТХ-ын “Анхдугаар хуралдаан” хуралдлаа.

Хурлаар 5 асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсан байна. Ховд аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудлын 4-5 дугаарт бичигдсэнээр ИТХ-ын дарга, Засаг даргыг сонгох, нэр дэвшүүлэх асуудал олны анхаарлын төвд байсан.



Орон нутгийн сонгуулиар олонх болсон МАН-ын бүлгээс 2016-2020 онд аймаг орон нутгаа удирдан чиглүүлж ажилласан ИТХ-ын дарга Г. Пүрэвгандийн нэрийг дэвшүүлснээр нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ховд аймгийн ИТХ-ын даргаар Г.Пүрэвганди дахин томилогдлоо.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)