Б. Дүгэржавыг олонхийн саналаар дэмжин түүний нэрийг МУ-ын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтлоо

  Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар шийдвэрлэх чухал асуудлын нэг болох ИТХ-ын тэргүүлэгчдийн тоог 11 байхаар МАН-ын бүлгээс танилцуулж санал оруулснаар МАН-аас Г. Пүрэвганди, М. Ганзориг, Т. Баярсайхан, Ж. Батсайхан, Б. Амаржаргал, Л. Бадамхорлоо, Г. Цэдэнбал, Т. Бергенбай, Д. Эрдэнэцэцэг нарын 9 төлөөлөгч, АН-аас Л. Энхбаяр, Б.Бадарч нарын 2 төлөөлөгчийг Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр сонголоо.





















Түүнчлэн ИТХ-ын МАН-ын бүлгийн даргаар М. Ганзориг, дэд даргаар Т. Дэлгэрсайхан, АН-ын бүлгийн даргаар Л. Энхбаяр, дэд даргаар Б. Анхбаярыг томилсноо намуудын зүгээс мэдэгдлээ.

Анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн томилуулах тухай МУ-ын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх талаар хэлэлцэж ил санал хураалт явуулснаар Б. Дүгэржавыг олонхийн саналаар дэмжин түүний нэрийг МУ-ын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Ийнхүү Ховд аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын томилгоо нэгэнт тодорхой болж ирэх өмнөх жилүүдэд хийж хэрэгжүүлж байсан бодлогын чанартай үйл ажиллагаанууд тасралтгүйгээр үргэлжлэх боломжтой болж байна.
Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)