Эм холбоо: Эмийн сангууд маскны үнэ нэмээгүй
Монгол улс дотооддоо Коронавируст халдвар Covid-19 цар тахлыг алдсан гэх цаг үеийн мэдээлэлтэй зэрэгцэн маскны эрэлт ихдэж, орон нутгийн эмийн сангууд маскныхаа үнийг нэмж байна гэх мэдээлэл цахим орчинд баримттайгаар тавигдаж иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа талаар 2020 оны 11.11-ний өдөр хуралдсан аймгийн онцгой комиссын хурлын үеэр мэдэгдсэн. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Ховд аймгийн ЗДТГ, ЭМГ-аас эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудын менежер, эрхлэгч нартай уулзалт хийж, эмийн сангуудтай байгуулсан хариуцлагын гэрээг сануулан тодорхой үүрэг чиглэлийг хүргэлээ.
Ховд аймгийн ЭМГ-аас Эрүүл мэндийн сайдын 2020 он 1 сарын 22-ний өдрийн 19 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор дэлхий дахинд Коронавируст халдвар Covid-19 цар тахал гарсантай холбоотой болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлын нөөцийг хангах, ард иргэдэд эм эмийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисоор хангахад хүндрэл чирэгдэл үүсгэхгүй хөнгөн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2020 оны 02 сарын 3 –ны өдөр бүх эмийн сангуудтай хариуцлагын гэрээ байгуулсан байдаг.
Гэрээний 4.1-ын 2 дахь заалтыг зөрчиж үнийн хөөрөгдөл бий болгож, дамлан зарсан эмийн сангийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авч ажиллах талаар аймгийн онцгой комиссын даргын шийдвэр гарсан.
Энэ гэрээ нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэрээ. Тиймээс Хариуцлагын гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллахыг дээрх байгууллагуудад үүрэг болголоо.
Ховд аймгийн хэмжээгээр эм ханган нийлүүлэх 5 байгууллага, 40 эмийн сан үүнээс Жаргалант суманд 16 эмийн сан тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Коронавируст халдвар Covid-19 цар тахал эхлэхээс өмнө эмийн сангуудад маск тогтмол 200 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол халдварын тархалт болон Монгол улсын эм, хамгаалах хэрэгслийн үйлдвэрүүдийн хомстолтой холбоотойгоор үнэ нэмэгдсэн. Гэвч нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, эрүүл мэндийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага болох эмийн сангуудын зүгээс гадуур яригдаад байгаа баталгаагүй мэдээлэл болох үнийн хөөрөгдөл үүсгэх асуудал явуулаагүй.
Коронавируст Covid-19 цар тахлын намжмал байдалтай холбоотойгоор татан авалт хийгээд 450 төгрөг, зарим ханган нийлүүлэх байгууллагаас 350 төгрөгөөр эмийн сангуудад нийлүүлэгдсэн маскийг 50 төгрөг нэмж зараад өчигдрийн байдлаар дуусгасан. Одоо бүх эмийн сангууд 500 төгрөгөөр маск худалдаалж байгаа гэсэн мэдээллийг эм холбооны зүгээс өглөө.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн газрын дарга Ц. Мягмарсүрэн хэлсэн үгэндээ: Удахгүй эмийн сангуудын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хурал хийх тул хариуцлагын гэрээ зөрчиж, үнийн хөөрөгдөл бий болгосон эмийн сангуудын үйл ажиллагааг түдгэлзүүлэн, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллана гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Цаашид эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангууд эм, эмнэлгийн хэрэгслийнхээ анх худалдан авсан үнийг нэмж болохгүй гэдгийг албан ёсоор сануулаад эмийн нөөц татан авалтаа сайн нэмэгдүүлэх чиглэл өглөө. Харин иргэд эмийн сангуудаас 500 төгрөгөөс дээш үнэтэй маск худалдан авсан тохиолдолд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 7043-2526 дугаарын утас болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын 115 тусгай дугаарт залган баримт нотолгоотой мэдээлэл өгч хамтран ажиллах хэрэгтэй гэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)