Аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан цахимаар хуралдаж байна
Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсний дагуу аймгийн ИТХ-ын 2-р хуралдааныг цахим хэлбэрээр анх удаагаа зохион байгуулж байна. Хуралдаанд цахимаар 25 төлөөлөгч, танхимаар 15 төлөөлөгч, оролцож 95,16 ирцтэйгээр хурал үргэлжилж байна. Мөн хуралдаанд аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байна.
ИТХ-ын 2 дугаар хуралдаанаар:
- Цахим хуралдааны дэг батлах тухай
- Хорооны бүрэлдэхүүн, ажиллах чиг үүргийг батлах тухай
- Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай
- Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
- Аймгийн 2020 оны төсөв батлах тухай 10/06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг 5 асуудлыг хэлэлцэн тухайн өдөртөө багтааж хуралдаанаа дуусах юм.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор “Цахим хуралдааны дэг батлах тухай” илтгэл мэдээллийг Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн нийт төлөөлөгчдөд танилцуулсны дагуу ИТХ-ын төлөөлөгч Д.Батхуяг, Д. Цэвээнравдан нар саналаа хэллээ.
ИТХ-ын төлөөлөгч Д. Цэвээнравдан: Хуралдааны санал хэлэх хугацааг 5+1 гэсэн зарчмаар явуулах санал оруулсан ч дэмжигдээгүй бол ИТХ-ын төлөөлөгч Д.Батхуягийн оруулсан саналын дагуу намын бүлгүүд зөвшилцөх асуудал гарсан тохиолдолд завсарлага авах хугацааг эхний удаа 30 минут, дараагийн удаа 15 минут байх, санал хэлэх хугацааг 3+1 гэсэн зохицуулалтаар оруулах санал нь дэмжигдлээ.
Түүнчлэн хуралдааны хэлэлцэх асуудлын 2 дугаарт бичигдсэн "Хорооны бүрэлдэхүүн, ажиллах чиг үүргийг батлах" тухай асуудлыг мөн хэлэлцлээ. Цаашид цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ИТХ хэдэн ч удаа цахим хэлбэрээр хуралдаж болзошгүйг ИТХ-ын ажлын албанаас мэдэгдэж байна.
Хамгийн гол нь орон нутгийн иргэддээ ИТХ-ын хуралдааны талаарх мэдээ, мэдээллийг нээлттэй хүргэх асуудлыг судалж байгаагаас гадна болж өгвөл орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудынхаа нөөц боломжинд тулгуурлан хуралдааныг шууд дамжуулан хүргэх ажлыг төлөвлөж байна гэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)