Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 3-р хуралдаан 90 гаруй хувийн ирцтэй хуралдаж 6-н асуудал хэлэлцсэн байна


  Аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 3-р хуралдаан 90 гаруй хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар 6-н асуудал хэлэлцсэн байна.


  Үүнд:
-Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай
- “Шинэ Ховд- Жаргалант тохижилт үйлчилгээний компани” ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай
- Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургуулийг Монгол улсын гавьяат багш Гунгаажанцангийн Дашдондогийн нэрэмжит болгох тухай
-Аймгийн ИТХ-аас 2017-2020 онд баталсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн тухай мэдээлэл
- Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн баталсан байна.



Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Монгол улсын гавьяат багш Гунгаажанцангийн Дашдондогийн боловсролын салбарыг хөгжүүлэх, өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөр, зүтгэлийг иргэд олон нийтэд өргөнөөр сурталчлан, нийтийн хүртээл болгож, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор Жаргалант сумын Прогресс сургуулийг Монгол улсын гавьяат багш Гунгаажанцангийн Дашдондогийн нэрэмжит болголоо.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)