Төрийн албаны ерөнхий шалгалтад 100 оноо авч тэнцсэн иргэнийг төрийн албанд ажиллуулна

  Өнгөрсөн 2020 онд Төрийн албаны ерөнхий шалгалтад манай аймгаас 460 иргэн оролцохоор бүртгүүлж 376 иргэн шалгалтад орсоноос 122 нь тэнцсэн байдаг.
Тухайн үед улсын хэмжээнд 5 иргэн 100 оноо, 10 иргэн 99 оноо, 15 иргэн 98 оноо авсан бол 22 хүүхэд 97 оноо авсаны нэг нь Ховд аймгаас оролцсон иргэн байжээ.Энэ оны 03 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд болох шалгалтад оролцохоор нийт 395 иргэн цахимаар бүртгүүлсэн байна. Төрийн албаны шалгалтыг орчин үеийн дэвшилтэд техник, технологи ашиглан илүү ил тод, шударга, нээлттэй явуулдаг болсон учраас хэн нэгэн тусална, хэн нэгнээс хуулна, ярилцаж зөвшилцөнө гэх ойлголт байхгүй.
Шалгалтад тэнцэх эсэх нь тухайн хувь хүний хичээл зүтгэл, бэлтгэлтэй шууд холбоотой. Энэ удаагийн шалгалтад оролцогчдоос 100 оноо авч тэнцвэл Ховд аймгийн төрийн албанд гэрээгээр томилж, дадлагажуулахаар төлөвлөж байна гэж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Энхболд хэллээ.
Тухайн иргэн дадлагажих хугацаандаа төрийн албаны тусгай шалгалтаа өгч тэнцэх ёстой. Ингэснээр төрийн жинхэнэ албан хаагч болох үүд хаалга нээлттэй болох юм.
Бэлтгэсэн: Н. Батчимэг 




Сэтгэгдэл ( 0)