Зохистой хөдөлмөр эрхлэлтийн 3 талт хамтын хэлэлцээр байгуулав
1999 онд Засгийн газар, ажил олгогч, ажилтны эрх ашиг, сонирхолыг төлөөлөн хамгаалах, тэнцүү тооны төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог Засгийн газрын дэргэд байгуулсан байдаг. 2000 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг 2 жилд 1 удаа байгуулж, хэрэгжүүлэх ажлыг гэрээнд тусган үр дүнг тооцож ирсэн.
Өнөөдөр /2021.03.22/ Ховд аймгийн Засаг дарга, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо "Зохистой хөдөлмөр эрхлэлтийн 3 талт 2021-2022 оны хамтын хэлэлцээр”-ээ байгуулж талууд гэрээн гарын үсэг зурж баталгаажууллаа.
Өмнөх жилүүдэд зөвхөн эрх, үүрэг бүхий байгууллагын 3 дарга гэрээ байгуулдаг байсан бол энэ жилийн хувьд хамтын хэлэлцээрт 9 бүлэг бүхий томоохон зорилтуудыг тусган үүрэг хариуцлага хүлээх эрх бүхий талууд нийт 27 хүн гэрээнд гарын үсэг зурсан нь онцлог байлаа. Ингэснээр гэрээнд тусгасан заалтууд илүү үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж талууд үзэж байна.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)