2021.04.04-ний 19:30 цагийн байдлаар /Covid-19/- ийн батлагдсан тохиолдол 58 боллоо.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лабораториос авсан мэдээгээр "Ковид-19"-ийн халдварын батлагдсан тохиолдол 5-аар нэмэгдэж 2021.04.04-ний 19:30 цагийн байдлаар батлагдсан тохиолдол 58 боллоо.
Зэрэг суманд зөөвөрлөгдсөн /Халдвартын тасагт тээвэрлэн авч ирсэн/ нэг тохиолдлын ойрын хавьтагч 3 иргэнээс, БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэдийн ойрын хавьтлаас буюу тусгаарлан ажиглах байранд байсан 2 иргэнээс халдвар илэрчээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр 2 өвчтөний биеийн байдал хүнд, 2 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, 54 иргэний биеийн байдал хөнгөн байна. Өнөөдрийн /2021.04.04-ний 19:30 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 66 иргэн тусгаарлан ажиглах байранд, 269 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Эх сурвалж: Х. Алтантуяа

Сэтгэгдэл ( 0)