Сум сумандаа тусалцгаая
УИХ-ын гишүүн С. Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийнхаа сумдтай цахим хурал хийлээ. Шаардлагатай тохиолдолд хэрэглэх ОНОШЛУУР, ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ дутагдалтай байна. Аймгийн төвд хөл хорьсон учраас сумдад хүнсний барааны үнийн хөөрөгдөл, шатахууны хомсдол ч үүсч болзошгүй байгааг онцолжээ. Мөн мал ид төллөж, удахгүй хаврын тариалалт эхлэх гэж буй энэ үед халдварын тархалтыг хурдан хумих, вакцинжуулалтын ажлыг шуурхайлах хэрэгтэй байгаа учир энэ чиглэлээр иргэдээ төлөөлсөн гишүүдийн хувьд УОК, ЭМЯ, ХӨСҮТ, Ховд аймагтайгаа нягт уялдан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө байнга эргэх холбоотой ажиллах болно гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Түүнчлэн хаана, хэзээ халдварын тохиолдол гарсан, голомтыг тогтоох чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа, иргэд юун дээр анхаарах шаардлагатай, төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх нэрээр цалгардуулахгүй байх тал дээр онцгой анхаарахыг АОК-т санууллаад Ковидгүй зуны төлөө Ховд даяараа, хотол олноороо хичээцгээе хэмээн уриалсан байна.
Эх сурвалж: Бямбацогт Сандаг цахим хуудас
Facebook-т биднийг дагаарай
Ховдын мэдээг цаг алдалгүй
Дагах
Холбоотой мэдээ
Мэдээ
Ховд аймгийн Боловсролын газар түр орлон гэх нэршлээс салж, албан ёсны даргатай болох нээ.
3,151
Мэдээ
“Алтай бидний нийтийн гэр” ОУ-ын зохицуулах зөвлөлийн хурал ШУӨЗОрны Алтай аймагт боллоо.
5,146
Мэдээ
Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаныхан Чингэлтэй дүүргийн ИТХ-ын үйл ажиллгаатай танилцаж, санал солилцлоо.
5,593
Мэдээ
“Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал /2024-2050/ танилцуулга хийх уулзалт боллоо.
1,577


Сэтгэгдэл (0)